“Хөсөгтөн” хамтлагийн “Жангар” цомог Ази Номхон далайн бүсийн ШИЛДЭГ ЦОМГООР тодорлоо

“Хөсөгтөн” хамтлагийн “Жангар” цомог Ази Номхон далайн бүсийн ШИЛДЭГ ЦОМГООР тодорлоо

“Хөсөгтөн” хамтлагийн “Жангар” цомог Ази Номхон далайн бүсийн шилдэг цомгоор тодорчээ. Тус хамтлагийнхан Их Британийн Лондон хотод очиж шагналаа гардаж авсан байна.

“Жангар” цомгийн тухайд сонсогч фэнүүдийнх нь гарт очсон цагаас дэлхийн хөгжмийн салбарын мэргэжилтэн, шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ аваад буй. 

"Хөсөгтөн" хамтлаг нь 2015 онд алдарт "Asia’s Got Talent" шоунд оролцсоноос хойш зөвхөн монголчууд төдийгүй дэлхийд танигдаж чадсан билээ.