Дарья Навальная: Оросыг Путины дэглэмтэй адилтгаж зүрхлэхийг хэнд ч бүү зөвшөөр гэж аав минь хэлүүллээ

Дарья Навальная: Оросыг Путины дэглэмтэй адилтгаж зүрхлэхийг хэнд ч бүү зөвшөөр гэж аав минь хэлүүллээ

ОХУ-ын сөрөг хүчний удирдагч Алексей Навальныйд Европын холбооны хүний эрхийн гол шагнал болох “Андрей Сахаровын нэрэмжит үзэл бодлын эрх чөлөөний шагнал”-ыг олгохоор болсон билээ. А.Навальный шагналыг өөрийн биеэр авах боломжгүй тул түүний охин Дарья Навальнаяд өчигдөр/2021.12.15/гардуулан өгчээ.  

Дарья Навальная

Дарья Навальная Страсбург дахь Европын парламентын индэрт эцгийнхээ хөрөг зургийг барин шагналыг авсан бөгөөд энэ үеэр “Өнөөдөр энд байж аавдаа шагнал авах боломж олгосонд талархаж байна. Гэхдээ би айж байна. Би 20 настай оюутан. Би улс төрийн талаар сайн мэдэхгүй учраас буруу зөрүү юм хэлэх вий гэдэгтээ санаа зовж байна. 

Аав минь одоог хүртэл шоронд байгаа. Гэхдээ энэ зөвхөн Алексей Навальный гэдэг хүнд хамаатай юм биш. Сахаровын нэрэмжит шагнал хүртэж байсан хүмүүс одоо хаана байна. Тэдний ихэнх нь шоронд байна. 2010 оны Нобелийн энх тайвны шагналт Лю Сяобо одоо хаана байгаа вэ. Тэр шоронд нас барсан.

Хүний эрхийн төлөө тэмцэж байгаа хүмүүсийг суллахад яагаад ийм хэцүү байдаг юм бол оо. Тэд яагаад 21-р зуунд дэлхий даяар төдийгүй газарзүйн хувьд Европын орнуудад шоронд хоригдож байна вэ. Европ агуу, хүчирхэг. Европын парламентын тогтоолууд нь үнэн зөв, шударга байдаг бөгөөд Их Британи, АНУ, Израиль, Шинэ Зеланд болон бүх чөлөөт ертөнцөд дэмжигддэг. Гэвч миний аав шиг хүмүүс шоронд сууж, мөн хамтрагчид нь олноороо шоронд орохыг бид харсаар л байна.

Үүнийг хэлэх цаг нь болсон. Прагматизмын далбаан дор доромжлол, давхардал, авлига нуугдаж байна. Би аавдаа захидал бичиж, шагналын индэрт юу хэлэхийг хүсэж байна, таны өмнөөс би юу хэлэх вэ гэж асуухад “Оросыг Путины дэглэмтэй адилтгаж зүрхлэхийг хэнд ч бүү зөвшөөр. Орос бол Европын нэг хэсэг, бид нэг хэсэг нь болохыг эрмэлздэг. Гэхдээ бид Европыг өөрийнхөө төлөө, зүрх сэтгэлдээ байгаа зарчмынхаа төлөө зүтгээсэй гэж хүсэж байна.

Бид Европын үзэл санаа, хүний эрхийг хамгаалах, ардчилал, шударга ёсны төлөө зүтгэдэг. Путины төрийн өмчит компаниудын ТУЗ-д ажилд орох, олигархиудын дарвуулт завиар зугаалахыг мөрөөддөг Европын канцлер, сайд нарыг бид хайгаад байгаа юм биш" гэжээ.

ҮЗЭХ:

Эх сурвалж: BBC