Автомашин хулгайлж яваад хана мөргөж амиа алдсан хэрэг Их Британид гарчээ

Автомашин хулгайлж яваад хана мөргөж амиа алдсан хэрэг Их Британид гарчээ

Их Британид мөнгөлөг “Vauxhall Zafira” маркийн автомашин хулгайлсан хулгайч гүүрний ханыг мөргөж амиа алдсан хэрэг гарчээ.

Тодруулбал, тус автомашиныг хоёр хүн бүлэглэн хулгайлсан бөгөөд жолоо барьж явсан эрэгтэй нуруундаа хутгалуулж, улмаар гүүрний хана мөргөсөн тул газар дээрээ нас барсан байжээ. Харин хамт явсан эрэгтэйг эрэн хайх ажлыг зохион байгуулсан боловч одоог хүртэл олж чадаагүй байгаа аж. Тус хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж хурдтай явж байсан машиныг харсан гэрчүүд болон хамт явсан залуугийн талаар ямар нэг мэдээлэл байвал холбогдохыг уриалж байна гэжээ. Мөн энэхүү мэдээлэл цахим сүлжээнд цацагдсан даруйд "кинондоо хэт орсон хулгайчууд" гэсэн хочыг авсан гэв. 




Өнөөдөр морь өдөр

3 цагийн өмнө