Улаанбаатарт 19 градус хүйтэн байна

Улаанбаатарт 19 градус хүйтэн байна

Өнөөдөр /2021.12.17/ ихэнх нутгаар хүйтний эрч чанга байна. Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, явган шуурга шуурна.

Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр 22-27 градус,  Монгол-Алтай, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 18-23 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 8-13 градус, бусад нутгаар 14-19 градус хүйтэн байна. Улаанбаатарт үүлшинэ. Ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 17-19 градус хүйтэн байна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.