Хэд хэдэн оролцогчоос халдвар илэрсэн тул "Дэлхийн мисс" тэмцээний финалыг хойшлуулжээ

Хэд хэдэн оролцогчоос халдвар илэрсэн тул "Дэлхийн мисс" тэмцээний финалыг хойшлуулжээ

“Дэлхийн мисс 2021” тэмцээний финалын шат төлөвлөгөө ёсоор өнөөдөр/2021.12.16/ болох байв. Гэвч оролцогчдоос коронавирусийн халдвар илэрсэн тул аюулгүй байдлын үүднээс түр хойшлуулахаар болжээ. "World miss" албан ёсны цахим хуудастаа “тэмцээнийг хянаж буй вирус судлаачид, эмнэлгийн мэргэжилтнүүд болон Пуэрто-Рикогийн Эрүүл мэндийн газартай ярилцсаны эцэст арга хэмжээг хойшлуулах шийдвэр гаргалаа” гэжээ. Тэмцээний финалыг 90 хоногийн дотор зарлах бөгөөд энэ хугацаанд оролцогчид болон холбогдох ажилтнууд шинжилгээ өгсний эцэст эх орондоо буцах аж.