ВИДЕО: ОХУ байлдааны зориулалт бүхий нисгэгчгүй онгоц зохион бүтээжээ

ВИДЕО: ОХУ байлдааны зориулалт бүхий нисгэгчгүй онгоц зохион бүтээжээ

ОХУ-ын инженерүүд нисгэгчгүй онгоцны анхны туршилтыг хийжээ. "Охотник" хэмээх онгоц нь одоогоор олон улсад бүтээгдээд буй жолоочгүй нисэх онгоцнуудын дундаас хэд хэдэн үзүүлэлтээр давамгай аж. Тухайлбал,  тийрэлтэт хөдөлгүүрийн хоолойг сайжруулсан хавтгай хэлбэрээр(өмнө нь дугуй хэлбэрээр хийдэг байсан) хийжээ. Тийрэлтэт хөдөлгүүрийн энэ төрлийн хавтгай хоолойг АНУ-ын сөнөөгч F-22 онгоц, B-2 бөмбөгдөгч онгоц болон тагнуулын “RQ-170 Sentinel” дронуудад ашигладаг байна. "Охотник"-ийг дайсны агаарын довтолгооноос хамгаалахад ашиглах бөгөөд онгоцонд зориулж тусгай удирдлагын станцыг байгуулж байна.

Туршилтын үйл ажиллагаанд ОХУ-ын Батлан ​​хамгаалахын дэд сайд Алексей Криворучко байна. Тэрбээр “цаашид Охотник-д ашигласан технологиудыг дараа дараагийн нисгэгчгүй онгоц бүтээхэд ашиглах болно” гэжээ.