Улаанбаатарт 8 градус хүйтэн байна

Улаанбаатарт 8 градус хүйтэн байна

Өнөөдөр /2021.12.20/ нутгийн зүүн хагаст салхи шуургатай, жавартай хүйтэн байна. Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Сэлэнгэ, Халх голын хөндийгөөр цас орж, явган шуурга шуурна. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх,Тэс голын хөндийгөөр 14-19 градус, Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг,  Хүрэнбэлчир орчим, Идэр, Байдраг, Эг-Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 10-15 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар 2 градус хүйтнээс 3 градус дулаан, бусад нутгаар 5-10 градус хүйтэн байна. Улаанбаатарт багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. 6-8 градус хүйтэн байна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.