"Эрдэнэс Монгол" ХХК-ийн захирлаар О.Хуланг жинхэлжээ

"Эрдэнэс Монгол" ХХК-ийн захирлаар О.Хуланг жинхэлжээ

"Эрдэнэс Монгол" ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Хаянхярваа авлигын хэргээр шүүхээс ял сонссон.

Тиймээс түүнийг албан тушаалаас нь чөлөөлж, тус компанийн дэд захирал О.Хуланг "Эрдэнэс Монгол" ХХК-ийн гүйцэтгэх захирлын түр орлон гүйцэтгэгчээр томилсон байна. 

Сонирхуулахад, төрийн өмчит компаниудын удирдах бүтцэд өөрчлөлт оруулж "Эрдэнэс Тавантолгой", "Эрдэнэс Оюутолгой", "Эрдэнэт үйлдвэр" зэрэг ТӨҮГ-уудын Төлөөлөн удирдах зөвлөлүүдийг татан буулгаж "Эрдэнэс Монгол" ХХК-ийн ТУЗ цаашид зангидах шийдвэр гараад байгаа аж. Харин О.Хулан өмнө нь "Энержи Ресурс" компанид өмнө нь ажиллаж байсан түүхтэй нэгэн юм.