Эгийн голын усанд 200 үхэр боогдсоноос 20 нь хорогджээ

Эгийн голын усанд 200 үхэр боогдсоноос 20 нь хорогджээ

Хөвсгөл аймгийн Түнэл сумын Навчилтай багийн “Шолын-Ам” гэдэг газарт Иргэн Ц-ийн 200 үхэр Эгийн голын усанд боогдсон тухай дуудлагыг өчигдөр/2021.12.20/ Онцгой байдлын албанд ирүүлжээ.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 65 үхрийг гаргаж мөн өдрийн 20:03 цагт үзэгдэх орчин хязгаарлагдсан тул түр зогсоосон байна. Улмаар өнөөдөр 07:00 цагаас аврах ажиллагааг дахин эхлүүлжээ. Усанд боогдсон үхрүүдээс 20 нь хорогдсон талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.