Жүжигчин Ан Жэ Мо "Монголын Ерөнхийлөгч надад газар бэлэглэхээ амлаж байсан” гэж ярьжээ

Жүжигчин Ан Жэ Мо "Монголын Ерөнхийлөгч надад газар бэлэглэхээ амлаж байсан” гэж ярьжээ

“Зоригт эрийн түүх” киноны Ким Ду Ханы дүрээр Монголчуудад алдаршсан БНСУ-ын жүжигчин Ан Жэ Мо саяхан орсон нэвтрүүлгийн үеэрээ Монгол Улсын Ерөнхийлөгч өөрт нь газар бэлэглэхээ амлаж байсан гэжээ.

Тодруулбал, тэрбээр "TV Chosun" телевизийн "Golf King 2" энтертайнмент нэвтрүүлэгт “Зоригт эрийн түүх” кинонд дүр бүтээсэн жүжигчин Ли Вон Жон, Рюжин, Лим Хён Жүн нарын хамт оролцсон байна. Энэ үеэр жүжигчид “2000-аад оны эхээр “Зоригт эрийн түүх” Солонгосын төдийгүй дэлхийн олон оронд шуугиан тарьж байсан.  Мөн Монголд алдартай байсан бөгөөд үзэгчдээс 80 хувийн үнэлгээ авсан. Тухайн үед Монголын Ерөнхийлөгч Ан Жэ Мод газар хүртэл бэлэглэсэн” гэж ярьжээ.

Харин Ан Жэ Мо “Тийм ээ. 10 гаруй жилийн өмнө байх. Гэхдээ би тухайн үед ямар ч үл хөдлөхийн баримт бичиг аваагүй. Одоо түүндээ маш их харамсдаг” хэмээн хошигнон хэлжээ. Сонирхуулахад, 2000 оны үеэр Монгол Улсын ерөнхийлөгчөөр Н.Багабанди ажиллаж байсан билээ.

Эх сурвалж: News.mt.co.kr