Жүжигчин Том Холланд дүүгээ нохойноос аварсан хүүгийн мөрөөдлийг биелүүлж, “Spider-Man” киноны зураг авалтыг үзүүлжээ

Жүжигчин Том Холланд дүүгээ нохойноос аварсан хүүгийн мөрөөдлийг биелүүлж, “Spider-Man” киноны зураг авалтыг үзүүлжээ

“Marvel” студийн ээлжит уран бүтээл “Spider-Man: No Way Home” уран сайхны кино өнгөрсөн Баасан гарагт дэлхий даяар нээлтээ хийсэн билээ. Тэгвэл тус киноны гол дүрийн жүжигчин Том Холланд дүүгээ нохойноос аварсан бяцхан хүүд кино зураг авалтыг харуулах амлалтаа биелүүлжээ.

Бриджер Уолкер хэмээх 6 настай хүү өнгөрсөн жил дөрвөн настай дүүгээ нохойноос авран, өөрөө хүнд бэртэл авч, 90 гаруй оёдол тавиулж байсан юм. Тус явдал олон нийтийн сүлжээгээр мэдээлэгдэж, хүүгийн зоригт үйлдлийг магтан сайшааж байв. Үүний дараа Энн Хэтэуэй, Крис Эванс, Марк Руффало, Холланд зэрэг алдарнууд хүүтэй холбогдож, эр зоригийг нь магтжээ. 

Бриджер УолкерЭнэ үер хүү Хүн аалзны шүтэн бишрэгч гэдгээ хэлэхэд Том Холланд кино зураг авалтыг харуулна гэж амлаж байсан аж. Ийнхүү Том Холланд амлалтаа биелүүлсэн талаар CNN мэдээлсэн байна.

Эх сурвалж: CNN




Өнөөдөр морь өдөр

2 цагийн өмнө