Эгийн голын усанд боогдсон 200 үхэрнээс 64-ийг нь хуурай газарт гаргаж, эзэнд нь хүлээлгэн өгчээ

Эгийн голын усанд боогдсон 200 үхэрнээс 64-ийг нь хуурай газарт гаргаж, эзэнд нь хүлээлгэн өгчээ

 

Өнгөрсөн Даваа гараг/2021.12.20/-т Хөвсгөл аймгийн Түнэл сум “Шолын-Ам” гэдэг газарт  Иргэн Ц-ийн 200 үхэр “Эг”-ийн голын усанд боогдон, Онцгой байдлын алба хаагчид газар дээр нь ажиллаж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Өчигдөр/2021.12.21/-ийн байдлаар 20 үхэр хорогдоод байсан. Тэгвэл мөн өдрийн 13:24 цагт 64 толгой үхрийг хуурай газарт шилжүүлэн иргэн Х-д хүлээлгэн өгчээ.




Өнөөдөр хулгана өдөр

52 минутын өмнө