“Дэлхийн банкны төслөөр Нарны замыг зургаан эгнээ болгож, 55-65 автобусны жишиг буудал барина”

“Дэлхийн банкны төслөөр Нарны замыг зургаан эгнээ болгож, 55-65 автобусны жишиг буудал барина”

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын зээлийн хэлэлцээр, Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр төслийг батлах эсэх асуудлыг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

Энэ үеэр Улаанбаатар хотын захирагч болон ажлын алба түгжрэл бууруулах цогц арга хэмжээний хүрээнд төсөвд суулгасан 420 тэрбум төгрөгийн зарцуулалтын талаар мэдээлэл өглөө. Ажлын хэсгээс "420 тэрбум төгрөгийг гурав хувааж байгаа. Түгжрэл бууруулах цогц арга хэмжээний хүрээнд 390 тэрбум төгрөгийг газар чөлөөлөлтөд зарцуулах шаардлагатай. Үүнээс 110 тэрбум төгрөгийн газар чөлөөлөлтөд тавьсан. 100 тэрбумаар нийтийн тээврийг шинэчилнэ.

500 шинэ цахилгаан автобусыг нэвтрүүлнэ. Үлдсэн 100 тэрбум төгрөгийг хөдөлгөөний эрчим сайжруулахтай холбоотой шийдлүүдэд зарцуулна. 420 тэрбум төгрөг нь үндсэн хийх цогц ажлуудын суурь төсөв болно. Үүнтэй хавсраад зээлээр хэрэгжүүлэх төслүүдийн нэг нь Дэлхийн банкны төсөл юм. Уг төслөөр одооны байгаа 20 жилийн настай нарны замыг зургаан эгнээ болгохтой холбоотойгоор цогцоор нь инженерийн шугам сүлжээ, ногоон байгууламж, ус зайлуулах системийн хамт хийнэ. Нийтийн тээврийн шинэчлэлийн хүрээнд 35.3 км дөрвөн байршилд коридор үүснэ. Баригдаж байгаа зам дээрээ 55-65 автобусны жишиг буудал барих юм. Энэ 300 тэрбум бол таван жилийн хугацаанд хийгдэх ажио. Харин 10 тэрбумын зураг төслийн тухайд зээлдүүлэгч байгууллагын тавьж байгаа шаардлагын нэг" гэв.