Улаанбаатарт 18 градус хүйтэн байна

Улаанбаатарт 18 градус хүйтэн байна

Өнөөдөр /2021.12.26/ зүүн аймгуудын нутгаар жавартай хүйтэн хэвээр  байна. Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Увс нуурын хотгороор ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 3-8 метр, говь, тал хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор болон Идэр, Тэс голын хөндий, Завхан голын эхээр 24-29 градус, Увс нуурын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 15-20 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар  5-10 градус, бусад нутгаар 9-14 градус хүйтэн байна. Улаанбаатарт их төлөв цэлмэг. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. 16-18 градус хүйтэн байна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.




“BONUS BOOST” BSB-д

11 цагийн өмнө