Ирэх долоо хоногт ихэнх нутгаар цаг агаар тогтуун, 16 градус хүйтэн байна

Ирэх долоо хоногт ихэнх нутгаар цаг агаар тогтуун, 16 градус хүйтэн байна

Өнөө маргаашдаа бүх нутгаар цас орохгүй, өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна. Ирэх долоо хоногийн Мягмар гараг буюу энэ сарын 28-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар, 29-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, явган шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй. 

Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 28-30-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 

Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 20-25 градус, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.