Улаанбаатарт 14 градус хүйтэн байна

Улаанбаатарт 14 градус хүйтэн байна

Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цас орохгүй, хүйтний эрч бага зэрэг суларна. Өнөөдөр /2021.12.27/ иийт нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 4-9 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч бага зэрэг суларч Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 22-27 градус, Их нууруудын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчмоор 17-22 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгаар 4-9 градус, бусад нутгаар 10-15 градус хүйтэн байна. Улаанбаатарт их төлөв цэлмэг, зөөлөн салхитай. Өдөртөө 12-14 градус хүйтэн байна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.