Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт 37.9 км хатуу хучилттай авто зам барина

Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт 37.9 км хатуу хучилттай авто зам барина

Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газарт баригдах 37.9 км хатуу хучилттай авто зам, барилгын ажил гүйцэтгэх гэрээг хүлээлцжээ.

Тодруулбал, Зам барилга, дэд бүтцийг сайжруулах бодит ажлууд 2022 оны эхний сараас эхлэхээр тендерт шалгарсан байгууллагатай гэрээгээ албажуулаад байгаа бөгөөд Хөвсгөл нуурын баруун эрэг дагуу байрлах Хатгал–Жанхай -Тойлогт чиглэлийн хатуу хучилттай авто зам, зогсоол барих болон тохижилтын ажлуудыг гэрээнд тусгасны дагуу 2022-2023 онд  бүрэн гүйцэтгэх аж. Тус ажлыг хийж гүйцэтгэх Байгаль орчин, аялал жуулчлалын яам, БНХАУ-ын “Бээжин Юни-Констракшн Групп” компанитай байгуулж, гэрээг гардуулсан байна.

 




Өнөөдөр тахиа өдөр

38 минутын өмнө