Монголын уран бүтээлч “Body Painting”-ийн төрөлд түрүүлж, ДЭЛХИЙН цомын эзэн болжээ

Монголын уран бүтээлч “Body Painting”-ийн төрөлд түрүүлж, ДЭЛХИЙН цомын эзэн болжээ

Франц улсад өнгөрсөн аравдугаар сард зохион байгуулагдсан "OMC Hair world 2021" дэлхийн аваргын тэмцээний дүн өчигдөр/2021.12.27/ гарчээ. Тус тэмцээнд манай улсаас 30 гаруй баг, тамирчин оролцсон бөгөөд нүүр будалтын артист Л.Чимэддулам Боди пейнтингийн төрөлд алтан медаль хүртсэн байна.

Түүнчлэн АНУ-ын Лас-Вегас хотод зохион байгуулагдсан олон улсын "Global vega beauty championship 2021" онлайн тэмцээнд Монголын уран бүтээлчид таван алтан медаль хүртжээ. Тодруулбал,

  • Poster neon makeup болон Poster Fantasy makeup төрөлд нүүр будалтын артист Л.Чимэддулам тус тус алтан медаль
  • Poster body painting makeup төрөл, Poster makeup wedding төрөл, Poster Fantasy makeup төрөлд артист Л.Цэрэндулам тус тус алтан медаль хүртжээ.
  • Нэмж дуулгахад тус тэмцээнд манай улсаас хумс, урлагийн 15 төрлөөр гранпри цомын эзэн болсон байна.

"Global vega beauty championship 2021" онлайн тэмцээнд дэлхийн 45 улсын 26 багын 4,700 гаруй уран бүтээлч оролцсон байна.




Өнөөдөр бич өдөр

32 минутын өмнө