Улаанбаатарт 11 градус хүйтэн байна

Улаанбаатарт 11 градус хүйтэн байна

Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр жавартай хүйтэн байна. Баруун аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Увс нуурын хотгороор ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 4-9 метр, Алтайн салбар уулс болон тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 22-27 градус, Их нууруудын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 11-16 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгаар 2-7 градус, бусад нутгаар 9-14 градус хүйтэн байна. Улаанбаатарт багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. 9-11 градус хүйтэн байна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.