Л.Чүлтэмсамбуу: Өвлийн өвөө нар миний мэддэг, таньдаг хүмүүс байгаа байхгүй юу /ВИДЕО/

Л.Чүлтэмсамбуу: Өвлийн өвөө нар миний мэддэг, таньдаг хүмүүс байгаа байхгүй юу /ВИДЕО/

Isee.mn сайтын ээлжит social id дугаарт цахим сүлжээнд аль хэдийнээ эгдүүтэй, марзан яриагаараа бусдын хайрыг татсан Л.Чүлтэмсамбууг онцлон ярилцлаа. Тэрбээр Орхон аймгийн Жаргалант сумын ЕБС-ийн тавдугаар ангид суралцдаг бөгөөд өөрийнхөө ирээдүй нь мэргэжлийн талаар ярихдаа “өөрийгөө ухаанаараа нээх хол явахгүй гэдгээ мэдсэн” хэмээн хариулсан юм.

ВИДЕО: 

Сайн байна уу үзэгч уншигчдадаа өөрийгөө танилцуулахгүй юу?

Сайн байцгаана уу намайг Лхагварагчаагийн Чүлтэмсамбуу гэдэг. Орхон аймгийн Жаргалант сумын ЕБС-ийн 5б ангид суралцдаг. Манай гэр бүлд ах, эгч, аав ээжтэйгээ тавуулаа амьдардаг. Би хөдөө байдаг бас төвд нэг байртай.

Аав ээж нь юу хийдэг вэ?

Манай аав ээж хоёр хоёулаа малчин. Ээж гэхдээ арай өөр юм хийгээд байдаг. Ээжийн ажлыг сайн мэдэхгүй л байна. Ямар  ч байсан хоёулаа малчин.

Хамгийн дурсамжтай шинэ жилийн баяраа хуваалцахгүй юу?

Ер нь болбол шинэ жилийн баярыг багадаа төвд их гаргадаг байсан бол одоо том болоод хөдөө л шинэ жилээ гаргадаг болсон. Багадаа өвлийн өвгөн итгэдэг байсан одоо бол нээх итгэхгүй байна. Харин жинхэнэ өвлийн өвгөн аав харвал сайн л байна. Миний харснаар одоог хүртэл харсан өвлийн өвгөн нар бүгд миний таньдаг мэддэг хүмүүс байгаа.

Ирээдүйд ямар мэргэжилтэй болохыг хүсдэг вэ?

Одоохондоо мэргэжлээ сонгоогүй ээ. Би тийм биеийн хүчний хүнд зүйл хийгээд явдаггүй. Харин ухаан шаардсан ажлаар бол жаахан явна. Гэхдээ ухаанаараа ч гэсэн нээх хол явахгүй гэдгээ мэдсэн.

Хэр олон найзтай вэ?

Найзууд олуулаа байдаг ч хамгийн сайн хоёр найзтай. Нэг нь эмэгтэй нөгөө нь эрэгтэй.

Чөлөөт цагаараа юу хийдэг вэ?

Яг үнэнийг хэлэхэд одоо өвлийн ажил эхэлж байгаа болохоор миний хийж байгаа ажил шал өөр болно. Би хэн нэгэнд тусаллаа гэхэд тэр хүн тэгээд л дараа нь надад туслах  юм уу ямар нэг байдлаар тус дэм болдог учраас хүнд туслах дуртай. Агаа ихэвчлэн аавд тусалдаг. Харин би агаагийн бараг туслах шиг явдаг. Хавар зундаа бол үхрээ саалцана, хониндоо агаатай ээлжилнэ, тугалаа хариулна, гэр орноо аниатай жаахан цэвэрлэнэ.

Аав ээжийнхээ ачийг хэрхэн хариулъя гэж боддог вэ?

Мөнхийн ус байдаг байсан бол  аав ээж, найз нөхөд гээд хүмүүст өгөхийг хүсдэг. Гэхдээ би өөртөө бас авна.