Улаанбаатарт 13 градус хүйтэн байна

Улаанбаатарт 13 градус хүйтэн байна

Өнөөдөр нутгийн хойд хэсгээр, 01-р сарын 01-нд зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарахыг анхааруулж байна. Нутгийн зүүн хагаст үүлшинэ. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зарим газар, баруун аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 21-26 градус, Их нууруудын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 13-18 градус, цас багатай энгэр ээвэр газар болон говийн бүс нутгаар 1-6 градус, бусад нутгаар 8-13 градус хүйтэн байна. Улаанбаатарт үүлшинэ. Ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. 11-13 градус хүйтэн байна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.




ГҮМҮДА-Тэр ертөнц

7 минутын өмнө

Өнөөдөр үхэр өдөр

4 цагийн өмнө