2021 оны дэлхийн хамгийн онцлох хүмүүс болон үйл явдлыг түүвэрлэн хүргэж байна

2021 оны дэлхийн хамгийн онцлох хүмүүс болон үйл явдлыг түүвэрлэн хүргэж байна

Хуучин он шилжиж, шинэ он гарахаар хаяанд иржээ. Үүнтэй холбоотойгоор isee.mn сайт дэлхийн дахинд болсон 2021 оны хамгийн онцлох үйл явдал болон хамгийн онцлох хүмүүсийг түүвэрлэн хүргэж байна.

Мэдээж дуу хөгжим бол дэлхийн энх тайвныг бэлгэдэгч, нэгтгэн холбодог хүйн холбоо гэж хэлж болно. Иймээс энэ оны дэлхийн хамгийн шилдэг, алдартай дуучнаар

  • The Weeknd шалгарсан байна. Түүний хувьд өөрийн содон дүр төрх, авьяас чадвараараа дэлхий дахинаа аль хэдийнээ танигдаж, хүмүүсийн хайр хүндэтгэлийг хүлээж, хүн бүрийн амандаа аялах дууг бүтээсэн нэгэн. Гаргасан дуу бүр нь өөрийн гэсэн хэв маягийг илэрхийлж байдаг тул түүний дуунд ихэнх хүмүүс хайртай байдаг. Иймээс popmellow.com-оос гаргасан 2021 оны шилдэг, хамгийн алдартай байсан дуучнаар The Weeknd шалгарчээ.
  • Харин дараагийн төрөл буюу 2021 оны дэлхийн хамгийн алдартай байсан спортын од юм. Үүнд мэдээж эрэгтэй ангилалд Криштану Ранолду шалгарсан бол эмэгтэй ангилалд
  • MMA-ийн тамирчин Ронда Роузи нар тус тус 2021 оны хамгийн шилдэг, алдартай байсан спортын тамирчнаар шалгарчээ.
  • The NewYork Times Magazine-аас гаргасан 2021 оны дэлхийн хамгийн шилдэг жүжигчнээр Кристен Стюарт тодорсон байна. Түүний хувьд энэ оны сүүлчээр “IN ‘SPENCER” гэх Диана гүнжийн залуу үеийн дүрд тоглож шуугианн тарьснаар ийнхүү энэ төрөлдөө эхэнд шалгарсан гэжээ.
  • Мөн 2021 оны дэлхийн хамгийн баян эрхмээр Элон Маск тодров.
  • 2021 оны хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэй төрөлд “Blackpink” хамтлагийн гишүүн Лиса
  • 2021 оны дэлхийн хамгийн царайлаг залуу төрөлд загвар өмсөгч, жүжигчин Паинг Тахон шалгарав.
  • Харин 2021 оны дэлхийн хамгийн халуухан эмэгтэйгээр Меган Фокс
  • 2021 онд учирсан хамгийн шилдэг алдартан хосууд төрөлд Том Холланд, Зендаяа нар багтжээ. Тэдний хувьд “Spider man-No way home” киноны зураг авалтад оролцож байх хугацаандаа дотносож, улмаар үерхлээ олон нийтэд зарласан. Киноны хувьд ч дэлхий дахинд үзэгчдийн таашаалыг ихээхэн хүртэж байна.
  • 2021 оны дэлхийн хамгийн их хүмүүст бишрэгддэг алдартан төрөлд эрэгтэй ангилалд АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обама тодорсон бол
  • Эмэгтэй ангилалд түүний эхнэр Мишель Обама оржээ.

2021 ОНЫ ХАМГИЙН ИХ АРХИ ХЭРЭГЛЭСЭН УЛСААР ФРАНЦ УЛС ШАЛГАРАВ

  • 2021 оны хамгийн их архи хэрэглэсэн улсаар жилд 132 хоног буюу долоо хоногт гурван удаа архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хэмжээгээр Франц тэргүүлжээ.
  • 2021 оны хамгийн дэлхийн хамгийн үнэтэй автомашинаар-Bugatti La Voiture Noire - 18 сая ам.доллар.
  • 2021 оны дэлхийн хамгийн онцлох үйл явдлаар, наймдугаар сард болсон Талибан зэвсэгт хөдөлгөөнийхөн Афганистан улсыг эзэлж, маш олон гэм зэмгүй иргэд амиа алдсан үйл явдал байжээ.
  • 2021 оны хамгийн их буруу дуудагдсан үгсэд "Omicron" болон дуучин Билли Эйлишийн нэр орсон байна.
  • 2021 оны дэлхийн хамгийн шилдэг улсаар Португал
  • Харин энэ оны амьдралын чанарын үзүүлэлтээр нэгдүгээр байранд Финлянд улс шалгарав
  • 2021 оны  дэлхийн хамгийн шилдэг кино “Dune”
  • 2021 оны хамгийн алдартай хамтлагаар БНСУ-ын BTS хамтлаг тус тус оны шилдэг, онцлохуудаар шалгарчээ.