ФОТО: Хорьдол Сарьдагийн дархан цаазат газарт байршуулсан камерт олон Хандгайн дүрс бичигдсэн байжээ

ФОТО: Хорьдол Сарьдагийн дархан цаазат газарт байршуулсан камерт олон Хандгайн дүрс бичигдсэн байжээ

Хорьдол Сарьдагийн дархан цаазат газарт монгол орны нэн ховор амьтан хандгайн мониторинг хийх зорилгоор камерууд байрлуулсан байна.

Тэгвэл тус камерт хандгайн нэлээд олон дүрс бичигджээ. Тухайлбал эр, сувай эм, төлтэй, хоёр тугалтай гэх мэт олон хандгай бичигдсэн байна. Энэ нь тухайн нутгийн байгаль хамгаалагчдын ач гавьяа юм. Тэд нэн ховордсон хандгайн амьдрах орчинг буун дуугүй, амар амгалан болгож чадсаны хүчинд Улаан тайга, Хорьдол сарьдаг, Соёны их уулсаар Хандгай сүрэг тархан байршиж, тоо толгой нь өсч байгаа нь ийнхүү хяналтын дуранд буужээ.