Ч.Ганхуягийн “Тэнгэр” телевиз үйл ажиллагаагаа эхлүүлжээ

Ч.Ганхуягийн “Тэнгэр” телевиз үйл ажиллагаагаа эхлүүлжээ

"Бид Монголдоо Хайртай" уриатай "VTV" телевиз анх 2010 оны дундуур Монголын хэвлэл мэдээллийн салбарт гарч ирсэн.  Харин саяхан тус телевизийг “Ард” санхүүгийн нэгдлийн Ч.Ганхуяг худалдаж авсан талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл Ч.Ганхуяг "VTV" телевизийн нэрийг “Тэнгэр” болгон өөрчилж, үйл ажиллагааг нь эхлүүлсэн байна. Сонирхуулахад, тус телевиз Univision-11, Sky media-14, MNBC-15, DDISH-016, SANSAR-23 суваг дээр тус тус гарч, үзэгчдийн хүртээл болж эхэлжээ.




Өнөөдөр үхэр өдөр

1 цагийн өмнө