Ирэх долоо хоногт ихэнх нутгаар ХҮЙТНИЙ ЭРЧ СУЛАРНА

Ирэх долоо хоногт ихэнх нутгаар ХҮЙТНИЙ ЭРЧ СУЛАРНА

Маргааш буюу энэ сарын 3-наас ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна. Энэ сарын 3-нд Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Онон, Улз голын хөндийгөөр, 4-нд Увс нуурын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутаг, Халх голын сав газраар цас орж, явган шуурга шуурна. 

Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 

Хүйтний эрч өдөртөө бага зэрэг суларч Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 33-38 градус, өдөртөө 22-27 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 14-19 градус, цас багатай энгэр ээвэр газар болон говийн бүс нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 2-7 градус, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.