ВИДЕО: УИХ-ын гишүүн Учрал “Тимон” дуугаа дуулж, тайзан дээр гарчээ

ВИДЕО: УИХ-ын гишүүн Учрал “Тимон” дуугаа дуулж, тайзан дээр гарчээ

“Их Засаг” их сургуулийн захирал Н.Ням-Осорын хүү Н.Учрал парламентын гишүүний албан тушаалд очихоосоо өмнө урлаг, уран сайханд хүч сорьж олны танил болж явсан нэгэн.

Тодруулбал, тэрээр одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зөвлөх н.Үйлстөгөлдөртэй хамт “Мөнхий реп” хамтлагт нэг хэсэгтээ дуулсан бол, дараа нь “Тимон” гэх урлагийн нэр, багтайгаар уран бүтээл туурвиж, залуучуудын сонорыг мялааж явсан нэгэн. Харин Н.Учралыг УИХ-д хэдэнтэй сонгогдож, парламентад гишүүний албан тушаалыг хаших болсноор “түүнийг дуучин” байсан гэдгийг нь зарим иргэд мартсан гэж болно. Тэгвэл тэрээр саяхан нэгэн арга хэмжээнд оролцох үеэрээ, “Тимон” дуугаа дуулж олныг гайхшруулжээ.