Хөвсгөл нуурын мөсний нимгэн хэсгүүдэд зорчихыг хориглосон тэмдэг байрлууллаа

Хөвсгөл нуурын мөсний нимгэн хэсгүүдэд зорчихыг хориглосон тэмдэг байрлууллаа

Өчигдөр /2022.01.03/ Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас Хөвсгөл нуурын мөсний зузаанд хэмжилт хийж мөсний нимгэн газруудад зорчихыг хориглосон тэмдэг байрлуулжээ.

Тус хэмжилтээр Мэргэний үзүүрийн мөсний зузаан 15 см, Нефть баазын эрэг хэсгээр 59 см,  Хар толгойн эрэг хэсгээр 55 см хөлдөж өмнөх жилүүдээс нимгэн байгааг тогтоосон байна. Мөн одоогийн байдлаар нуур битүү мөсөн бүрхүүл тогтсон хэдий ч дээгүүр нь автомашин, тэрэг, хүнд даацын зүйл явахад хангалттай хэмжээний хөлдөөгүй тул явахгүй байхыг анхааруулжээ.