2021 оны мал тооллогын урьдчилсан дүнгээр Хөвсгөл аймаг 5,9 сая мал тоолуулж тэргүүлжээ

2021 оны мал тооллогын урьдчилсан дүнгээр Хөвсгөл аймаг 5,9 сая мал тоолуулж тэргүүлжээ

Өнгөрөгч 2021 оны эцэст улсын хэмжээнд мал тооллогын урьдчилсан дүнгээр 67.3 сая толгой мал тоологдсоныг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

Энэ нь өмнөх оны нийт малын тооноос 268.4 мянгаар буюу 0.4 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа аж. Үүнээс мал сүрэгт хонь 46.2 хувь, ямаа 39.3 хувь, үхэр 7.5 хувь, адуу 6.4 хувь, тэмээ 0.7 хувийг эзэлж байна. Харин 2021 оны мал тооллогын урьдчилсан дүнгээр Хөвсгөл аймаг 5.9 сая мал тоолуулж тэргүүлсэн бол Архангай аймаг 5.6 сая, Хэнтий аймаг 5.0 сая, Төв аймаг 4.7 сая, Сүхбаатар аймаг 4.2 сая мал тоолуулж, улсад хамгийн их малтай байна гэжээ.