Улаанбаатарт 10 градус хүйтэн байна

Улаанбаатарт 10 градус хүйтэн байна

Өнөөдөр /2022.01.07/ ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна. Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Ихэнх нутгаар салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 23-28 градус, Их нууруудын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Байдраг, Эг, Үүр, Ерөө голын хөндийгөөр 12-17 градус,  цас багатай газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 градус, бусад нутгаар 7-12 градус хүйтэн байна. Улаанбаатарт өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр, өдөртөө 8-10 градус хүйтэн байна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.