ФОТО: БНХАУ-ын хамгийн урт усан доорх туннель нээлтээ хийжээ

ФОТО: БНХАУ-ын хамгийн урт усан доорх туннель нээлтээ хийжээ

БНХАУ-ын хамгийн урт усан доор хурдын замын туннель дөрвөн жил баригдсаны эцэст нээлтээ хийжээ. 10.79 км (6.65 миль) урттай “Тайху” туннель нь Шанхай хотоос зүүн зүгт 50 км-ийн зайд Жянсу мужийн Тайху нуурын доор байрладаг. Жянсугийн эрх баригчдын мэдээлснээр туннелийг нийт 9,9 тэрбум юань буюу 1,56 тэрбум ам.доллараар барьсан байна. Барилгын ажил 2018 оны нэгдүгээр сарын 9-нд эхэлж байжээ. 

Зургаан эгнээтэй, 17.45 метрийн өргөнтэй туннелийг барихад 2 сая гаруй шоо метр бетон ашигласан байна. Мөн таазанд жолооч нарын нойр хүргэхээс сэргийлж LED гэрэл суурилуулж өгчээ.