Ирэх долоо хоногийн эхээр ихэнх нутгаар ХҮЙТЭРНЭ

Ирэх долоо хоногийн эхээр ихэнх нутгаар ХҮЙТЭРНЭ

Өнөө маргаашдаа нутгийн баруун өмнөд хэсгээр цас орж, нутгийн зүүн хэсгээр салхитай байна. Маргааш буюу энэ сарын 10-нд Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 11-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 12-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 10-нд Алтайн уулархаг нутаг болон тал, хээрийн нутгаар, 11-нд нутгийн зарим газраар, 12-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 31-36 градус, өдөртөө 21-26 градус, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын хөндийгөөр шөнөдөө 24-29 градус, өдөртөө 12-17 градус, цас багатай газар болон говийн бүс нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна. Ирэх долоо хоногийн Мягмар, Лхагва гараг буюу энэ сарын 11-12-нд ихэнх нутгаар хүйтэрнэ гэж Цаг уур орчны хүрэээлэнгээс мэдээллээ.