С.Жавхлан: Тоглолтоо хөдөө орон нутаг, цаашлаад дэлхий даяар хийх болно

С.Жавхлан: Тоглолтоо хөдөө орон нутаг, цаашлаад дэлхий даяар хийх болно

МУГЖ С.Жавхлан энэ сарын 17-нд өөрийн тогтолтоо зохион байгуулах гэж байгаа талаараа мэдээллээ.

Тэрбээр  “Миний бие олон түмэн, ахмад настан буурлууд, түмэн олондоо баярласнаа илэрхийлж “Жавхлан” нэртэй тоглолтоо Бөхийн өргөөнд зохион байгуулах гэж байна. Тогтолт 2022 оны нэгдүгээр сарын 17-28-ны хооронд болох байсан ч цаг үеийн шаардлагаар нэгдүгээр сарын 17-нд ганц өдөр хийх гэж байна. Уран бүтээлчид маань 100 хувь бэлтгэлээ хангасан байсан учраас шууд цуцалж болохгүй байсан.

Надтай хамтран ажиллаж байгаа олон сайхан байгууллага байна. Өнөөдөр “Үндэсний баялаг зоос” гэдэг байгууллагын залуус маань миний уран бүтээлийг дэлхийн санхүүгийн зах зээлд гаргах ажлыг хийхээс гадна хоёрдугаар “Хамаг Монгол” төслийг дэлхий даяар байгаа Монгол туургатан, уран бүтээлч, ахан дүүсийнхээ дунд хийхээр төлөвлөгдөөд явж байна. Тоглолт маань цаашдаа орон нутагт хийгдэх болно. Үүгээр ч зогсохгүй дэлхий даяар тархан суурьшсан Монголчууддаа тоглолтоо үзүүлэх болно” гэв.

ҮЗЭХ: