Х.Баттулга “Ю.Цэдэнбалын өвлийн өргөө”-нөөс гарсан ч, ихэнхдээ Баянгол зочид буудалдаа байдаг аж

Х.Баттулга “Ю.Цэдэнбалын өвлийн өргөө”-нөөс гарсан ч, ихэнхдээ Баянгол зочид буудалдаа байдаг аж

Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдын албан тушаалыг хашиж буй эрхмүүд төрийн "нэгдүгээр зэрэглэл"-ийн тусгай хамгаалалтад байна гэж хуульчилсан. Улмаар тэдэнд тусгайлан бэлдсэн өргөө, ордон, орон сууц, тээврийн хэрэгсэл нь тусгай хамгаалалтад байдаг.

-Х.БАТТУЛГА ЕРӨНХИЙЛӨГЧИЙН АЛБАН ТУШААЛ ХАШИЖ БАЙХДАА ИХ ТЭНГЭРИЙН АМНЫ “ӨРГӨӨ”-НД АМЬДРААГҮЙ БАЙНА-

Энэ утгаараа дээрх төрийн гурван өндөрлөг төрийн тусгай хамгаалалттай Богд уулын Их тэнгэрийн аманд байх зэргэлдээ байх гурван ширхэг, тус бүр нь хоёр давхар байшинд бүрэн эрхийн хугацаа дуусах хүртэл гэр бүлийн хамт амьдардаг. Тэдний гэрийн үйлчилгээ, унаа автомашин зэргийг төрөөс хариуцдаг.

Их тэнгэрийн ам. Эх сурвалж: Google/Map

Харин Х.Баттулга Ерөнхийлөгчийн албан тушаалыг дөрвөн жил хашихдаа “Их тэнгэр”-ийн аманд байх орд, өргөөнд амьдраагүй, харин тэрээр хуучнаар “Ю.Цэдэнбалын өвлийн өргөө” гэж нэрлэдэг Нэгдүгээр сургуулийн хажууд байрлах Төр засгийн үйлчилгээний … дугаар байшинд гэр бүлийнхээ хамт амьдарсан гэдэг. Тэрээр энэ тухайгаа зарим нэгэнд, “төрийн ордон руу алхахад ойрхон” гэж тайлбарласан байдаг.

Ю.Цэдэнбалын өвлийн өргөө. Эх сурвалж: Google/Map

Мөн тус өргөөний хажууханд Х.Баттулгын хувийн эзэмшлийн "Баянгол" зочид буудал нь байх бөгөөд ихэнх хугацаанд тэрээр тус зочид буудал байгаа харагддаг байв. Учир нь тус буудлын орчимд цагдаа болон төрийн тусгай хамгаалалтын гадуур хамгаалалт гарчихсан байхтай иргэд олонтой таардаг байсан гэдэг.

-Ю.ЦЭДЭНБАЛЫН ӨВЛИЙН ӨРГӨӨНӨӨС Х.БАТТУЛГА ГАРЧЭЭ-

Харин Х.Баттулгын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон ч тодорхой хугацаанд төрийн тусгай хамгаалалтад байна. Энэ талаар “Төрийн тусгай хамгаалалтын тухай хууль”-ийн 6.1.3-д “Төрийн тусгай хамгаалалтад Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайдын алба хашиж байсан иргэнийг хуульд заасан хугацаанд” гэж заажээ. Хуулийг ЭНД ДАРЖ үзнэ үү. Иймд өнөөдөр Х.Баттулга төрийн “гуравдугаар зэрэглэл”-ийн тусгай хамгаалалтад байгаа ажээ. Мөн түүний амьдрах орон сууц болон автомашиныг төрөөс тодорхой хугацаанд хариуцна.

Харин түүнийг “Ю.Цэдэнбалын өвлийн өргөө”-нд одоо ч амьдарч байна гэх мэдээллийг зарим иргэд мэдээлж буй.

Баянгол зочид буудал

Тэгвэл Х.Баттулга Ерөнхийлөгчийн албан тушаалаас буусан даруйд “Ю.Цэдэнбалын өвлийн өргөө”-нөөс гарсан талаар эх сурвалж бидэнд мэдээллээ. Харин тэрээр тусгай хамгаалалтад байх энэ хугацаанд “Их тэнгэр”-ийн аманд “Номин тэнгэр” гэж нэрлэдэг орон сууцанд ороогүй байж магадгүй байна. Учир нь төрийн “гуравдугаар зэрэглэл”-ийн хамгаалуулагч өөрөө хүсвэл тус орон сууцанд гэр бүлийн хамт тодорхой хугацаанд амьдарч болдог. Харин тэрээр өдгөө ихэнх цагийг өөрийн эзэмшлийн “Баянгол” зочид буудалдаа өнгөрөөдөг гэх мэдээлэл байна.




Н.Ганхуягийг Ардын цолоор шагналаа

1 цагийн өмнө

Шуурхай мэдээ