“The Hu” хамтлаг "Coachella-2022” хөгжмийн наадамд оролцоно

“The Hu” хамтлаг "Coachella-2022” хөгжмийн наадамд оролцоно

АНУ-ын Калифорни мужид жил бүрийн дөрөвдүгээр сард зохион байгуулагддаг хөгжмийн томоохон наадам болох "Coachella"-д оролцох уран бүтээлчдийн нэрс зарлагдлаа. Энэ жилийн наадамд Харри Стайлс, Дожа Кейт, Билли Айлеш зэрэг дэлхийн хэмжээний одод оролцохоос гадна Монгол улсаас анх удаа “The Hu” хамтлаг уран бүтээлээ толилуулах нь ээ.

Өнгөрсөн жил "Coachella"-2020-д оролцох уран бүтээлчдийн дунд “The Hu” багтсан ч цар тахлын улмаас наадам цуцлагдсан билээ. Улмаар "Coachella"-2021-д “The Hu” хамтлаг оролцох нь тодорхойгүй байсан юм.