ВИДЕО: Дэлхий дахиныг байлдан дагуулсан “Squad Game” цувралын 2 дугаар бүлэг хийгдэнэ гэж мэдэгдлээ

ВИДЕО: Дэлхий дахиныг байлдан дагуулсан “Squad Game” цувралын 2 дугаар бүлэг хийгдэнэ гэж мэдэгдлээ

Netflix-ийн 2021 оны шилдэг бүтээл болох "Squid Game" цувралын хоёрдугаар бүлэг хийгдэх нь тодорхой боллоо. Энэ талаар Netflix-ийн гүйцэтгэх захирал, Тед Сарандос өөрийн биеэр мэдэгджээ.

Мөн найруулагч Хван Дун Хюк хоёрдугаар бүлэгт жүжигчин Ли Жүн Жэ киноны гол баатар Сон Ги Хуны дүрээр эргэн ирнэ гэж хэлсэн байна. Өнгөрсөн жил нээлтээ хийсэн "Squid Game" нь Netflix-ийн түүхэн дэх хамгийн том цуврал бөгөөд тус платформд тавигдсан эхний 28 хоногт 1.65 тэрбум цаг тоглогдож дээд амжилт тогтоогоод байсан юм.

КИНОНЫ АЛБАН ЁСНЫ ТРЕЙЛЕР: 

Эх сурвалж: Variety




Өнөөдөр хонь өдөр

56 минутын өмнө