Улаанбаатарт 17 градус хүйтэн байна

Улаанбаатарт 17 градус хүйтэн байна

Өнөөдөр\2022.01.30\нутгийн баруун хэсгээр багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй, өдөртөө говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Их нуурууд болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр өдөртөө 27-32 градус, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Байдраг,  Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө голын хөндийгөөр өдөртөө 21-26 градус,  Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр өдөртөө 16-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр өдөртөө 8-13 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн байна. Улаанбаатарт өдөртөө үүл багасна, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, бусад хэсгээр 23-25 градус, өдөртөө 15-17 градус хүйтэн байна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.

 




Өнөөдөр хонь өдөр

1 цагийн өмнө