ВИДЕО: Дэлхийн од Hwasa-гийн тоглолтоор Буянт-Ухаа спортын ордонг дүүргэж чадсангүй

ВИДЕО: Дэлхийн од Hwasa-гийн тоглолтоор Буянт-Ухаа спортын ордонг дүүргэж чадсангүй

Өмнөд Солонгосын алдарт дуучин HWASA болон R&B урсгалын од CRUSH нарын оролцсон “K-Pop Masterz” тоглолт өчигдөр /2026.11.07/ Улаанбаатар хотын Буянт-Ухаа спортын ордонд боллоо.

ВИДЕО: 

Гэвч дэлхийд танигдсан уран бүтээлчдийг оролцуулсан уг тоглолтын танхим үзэгчдээр хангалттай дүүрээгүй, зарим суудал хоосон байсан дүрс бичлэг олон нийтийн сүлжээнд нийтлэгдээд байна. Тухайлбал, X сүлжээнд нийтлэгдсэн тоглолтын үеэр авсан бичлэгт Буянт-Ухаа спортын ордны тодорхой хэсэгт үзэгчид төвлөрч, тус ордны дээд давхрын зарим хэсэгт олон суудал эзэнгүй байгаа нь харагдах ажээ. 

Тус тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар “EXA Entertainment” компани ажиллаж, “HOT STAGE” болон олон улсын “K-POP MASTERZ” цувралын хүрээнд зохион байгуулагдсан гэх мэдээлэл бий. 

Харин тасалбарын үнэ 139 мянгаас 1.25 сая төгрөг байжээ. Тодруулбал, суудалтай тасалбарын үнэ 139-289 мянган төгрөг, энгийн зогсоо тасалбар 149 мянга, "Fanzone" тасалбар 209 мянган төгрөгийн үнэтэй байсан бол "DREAM" zone 749 мянга, "HOT" zone ангиллын тасалбар 1.25 сая төгрөгөөр худалдаалагдсан гэх мэдээлэл байна. Тэгвэл зохион байгуулагчид тоглолтын өмнө 1000 ширхэг Earlybird тасалбар худалдаанд гаргаснаа мэдээлж байсан юм. Харин одоогоор зохион байгуулагчдын зүгээс нийт хэдэн тасалбар борлуулсан, тоглолтын үеэр танхимын суудал дүүргэлт ямар байсан талаар албан ёсны мэдээлэл гаргаагүй байна.