Өнөөдөр /2022.01.31/ "Мод хөтөлбөр" ХХК-иас 50 сая мод тарих хөтөлбөрийн талаар мэдээлэл хийлээ.
“ОХУ-ын ойжуулалтын хүрээлэн, ХААИС хамтран МУ-ын Ерөнхийлөгчийн санаачилсан 1 тэрбум мод хөтөлбөрийн хүрээнд дагалдах 50 сая мод тарих аяныг өрнүүлж байгаа юм. Энэ нь Монгол хөрсөн дээр тохирсон моддыг үрээс нь суулгах бөгөөд энэ аян амжилттай хэрэгжих нь баталгаатай. Иймд мод хөтөлбөр ХХК-иас энэ хавар 3 сая модны захиалгыг цахимаар хүлээн авч, тарьж ургуулахад бэлэн болоод байна. Нийт таван төрлийн мод байгаа бөгөөд нэг мод нь 2500 төгрөг гэж байгаа. Мөн бид багцын үнийг санал болгож байна. Захиалагчид апплейкшн болоод цахим өөр хэлбэрээр мод тарих захиалгаа өгвөл мэргэжлийн хамт олон үрнээс нь энэ хавар тарьж, хоёр жилийн дараа хүлээлгэж өгнө” гэв.