Сар шинийн өдрүүдэд зүүн аймгуудын нутгаар цас орно, бусад нутгаар цаг агаар тогтуун байна

Сар шинийн өдрүүдэд зүүн аймгуудын нутгаар цас орно, бусад нутгаар цаг агаар тогтуун байна

Сар шинийн өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай хүйтэн байна. Маргааш буюу энэ сарын 4-нд Алтай, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Халх голын сав газраар, 5-нд Хэнтэйн уулархаг нутаг, Онон, Улз голын сав газраар, 6-нд Хэнтэйн уулархаг нутаг, Сэлэнгэ, Онон, Улз, Халх голын хөндийгөөр цас орж, явган шуурга шуурна.

Салхи ихэнх хугацаанд секундэд 4-9 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 38-43 градус, өдөртөө 28-33 градус, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 19-24 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 7-12 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн байна. Хугацааны сүүлчээр ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч бага суларна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.