Өнөөдөр /2022.02.05/нутгийн зүүн хагаст солигдмол үүлтэй. Хэнтэйн уулархаг нутаг, Халх голын сав газраар ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр өдөртөө 25-30 градус, Их нууруудын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Туул, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар өдөртөө 16-21 градус, цас багатай газар болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр өдөртөө 6-11 градус, бусад нутгаар өдөртөө 10-15 градус хүйтэн байна. Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр, өдөртөө 11-13 градус хүйтэн байна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.