“Бээжин 2022” өвлийн олимпын наадам өчигдөр /2022.02.04/ нээлтээ хийсэн билээ. Өнөөдөр олимпын наадмын спортын зургаан төрөлд мөн тооны багц медаль эздэдээ очих юм.
Өнөөдөр явагдах шигшээ тоглолтуудын зургаан төрөл:
- Цана Скиатлон Эмэгтэй /15:45 Монголын цагаар/
- Тэшүүр 3000м эмэгтэй /16:30/
- Биатлон Холимог багийн буухиа /17:00/
- Трамплин Энгийн трамплин. Эмэгтэй /19:35/
- Фристайл Могул Эрэгтэй /20:40/
- Шорт трек Холимог багийн буухиа /21:26/