Монгол Улсаас Бүгд найрамдах Куба улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ш.Батцэцэг Их Эзэн Чингис хааны хөрөг бүхий зурагтай жижиг хивсийг ширээ нь дээрээ тавьж, тавагтай идээ зассан нь олон нийтийн шүүмжлэлийг дагуулаад байгаа билээ. Тэгвэл тэрбээр өөрийн цахим хуудсаараа дамжуулж, уучлал хүсчээ.
Тэрбээр "Эзэн Чингис хаанаа ихэд хүндэтгэн залдаг хүн бэлгэнд ирсэн хивсээ өлгөж амжилгүй алдаа гаргасан нь үнэн болно. Бүх хүнээс зэмлэл хүлээн авч уучлал албан ёсоор гуйж байна. Хивсээ байрлуулж өлгөлөө" гэсэн байна.