Украины асуудлаар АНУ дахин сэрэмжлүүлэг гаргалаа. Тодруулбал, өнгөрөгч шөнө АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан ОХУ Украин руу хэзээ ч довтолж магадгүй тул Америкийн иргэдийг нэн даруй тус улсаас явахыг анхааруулсан байна.
Тэрбээр “Орос Украин руу хэзээ ч довтолж магадгүй байна. Бид ирээдүйг урьдчилан таамаглах боломжгүй, яг юу болохыг мэдэхгүй ч эрсдэл одоо ч хангалттай өндөр байна. Тиймээс болгоомжтой байхыг уриалж байна” гэжээ.
Мөн Цагаан ордноос Оросын арми одоо цэргийн томоохон ажиллагаа явуулах боломжтой болсон. Халдлала агаарын бөмбөгдөлтөөс эхэлж, энгийн иргэдэд аюул учруулж болзошгүй байна” гэсэн байна.
ОХУ Украины хилийн ойролцоо 100 мянга гаруй цэргээ төвлөрүүлээд буй. Үүнтэй холбоотой АНУ тэргүүтэй барууны орнууд сэрэмжлүүлэг өгсөөр байна. Гэвч Оросын тал уг мэдээллийг үгүйсгэсэн байр суурийг илэрхийлсээр байгаа юм. Өнөөдөр АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден, Францын төрийн тэргүүн Эммануэль Макрон нар Владимир Путинтай үүсээд буй асуудлын талаар утсаар ярих аж.
Эх сурвалж: ВВС