Г.Занданшатар: Улс төрийн намуудаас гишүүдийн тоог нэмэх ёстой, хэт цөөхөн байна гэсэн санал хэлсэн

Г.Занданшатар: Улс төрийн намуудаас гишүүдийн тоог нэмэх ёстой, хэт цөөхөн байна гэсэн санал хэлсэн

Өнөөдөр “Улс төрийн нам эрх зүйн шинэтгэл" хэлэлцүүлэг болж өндөрлөлөө. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар улс төрийн намуудын зүгээс гишүүдийн тоог нэмэх асуудлыг хөндсөн талаар ярилаа.

Тэрбээр “Улс төрийн намуудаас гишүүдийн тоог нэмэх ёстой, хэт цөөхөн байна гэсэн асуудлыг тавьж байсан. Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга өмнө нь УИХ нэг танхимтай, 108 гишүүнтэй байх бөгөөд 54 гишүүн нь олонхыг төлөөлөх зарчмаар, 54 гишүүн нь хувь тэнцүүлэх зарчмаар сонгогдоно гэсэн хуулийн төслийг санаачилж байсан. Тухайн үед 2019 он буюу сонгуулийн өмнөх жил байсан бөгөөд улс төрийн тодорхой асуудлуудын улмаас энэ өөрчлөлт хэрэгжээгүй. Тодруулбал, сонгуульд нэг жилийн өмнө Үндсэн хуулийн бүхэл бүтэн тогтолцоог орвонгоор нь эргүүлэх боломжгүй юм гэдэг утгаар энэ өөрчлөлт хэрэгжээгүй, дутуу үлдсэн.

Өмнөх Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр 108 гишүүнтэй байх санал орж ирээд тухайн үед 45 гишүүн дэмжиж байсан. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн босго нэлээн өндөр. Дэлхий нийтийн чиг хандлагыг харахад амжилттай ардчилсан орнуудын жишиг нь нэг гишүүний хувь нэг гишүүний хувь, нэг хувиас доош байхаар чиглэгддэг. Хоёрдугаарт, куб язгуурын томьёог ашигладаг. Ард түмний төлөөлөх чадварыг хангахын тулд. 1992 онд Ардчилсан Үндсэн хуулийн батлахад куб, язгуурын томьёогоор 142 гишүүнтэй байхаар бага хурлын санал орж ирсэн боловч, хэлэлцүүлэг дээр 102 гишүүнтэй дэмжигдэж байгаад хэлэлцүүлгийн сүүлчийн шатанд 76 гэсэн тоон дээр эцсийн мөчид шийдэгдсэн байдаг. Куб, язгуураар бодоход Монгол Улс хэт цөөхөн гишүүнтэйд тооцогддог” гэв.