“Хэлэлцээнд оролцсон Д.Киреев нас барсан” гэж Украины тагнуулын алба мэдэгджээ

“Хэлэлцээнд оролцсон Д.Киреев нас барсан” гэж Украины тагнуулын алба мэдэгджээ

Орос, Украины хэлэлцээний эхний шатанд оролцсон Д.Киреев нас барсан гэдгийг Украины Батлан ​​хамгаалах яамны Тагнуулын ерөнхий газар албан ёсоор өнөөдөр /2022.03.06/ мэдэгджээ. 

Тус газраас, "Д.Киреевийг тусгай үүрэг гүйцэтгэх явцад нас барсан” гэж мэдэгдсэн бөгөөд өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна. Харин Украины зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Д.Киреев эх орноосоо урвасан гэх хэрэгт сэжиглэгдэж байгаад баривчилгааны үеэр эсэргүүцэл үзүүлж буудуулсан, тэрээр Оросын талд мэдээлэл дамжуулдаг байсан" гэж мэдээлж байгаа юм.  

Эх сурвалж: Varlamov news