ШУУРХАЙ: 11 настай хүү Украинаас Словак улсын хил дээр ганцаараа ирсэн гэв

ШУУРХАЙ: 11 настай хүү Украинаас Словак улсын хил дээр ганцаараа ирсэн гэв

Украины зүүн өмнөд нутгийн Запорожье хотын 11 настай нэгэн хүү Словакийн хилийг ганцаараа давж ирсэн хэмээн Словакийн эрх баригчид өнөөдөр /2022/03.06/ мэдэгджээ.

Словакийн Дотоод хэргийн яамны мэдээлэлд, “11 настай хүү паспорт, үүргэвч зэргийг авч явсан бөгөөд гар дээрээ утасны дугаар бичсэн байсан. Эцэг эх нь Украинд үлдэх ёстой байсан тул тэрээр ганцаараа ирсэн. Сайн дурынхан түүнийг асарч, дулаан газар аваачиж, хоол унд өгсөн” гэжээ. Мөн тус яамны мэдэгдэлд, “хүүгийн гар болон паспорт дээр бичсэн мэдээллийн ачаар хилийн ажилтнууд хүүгийн хамаатан садантай холбогдож чадсан. Түүний инээмсэглэл, айдасгүй байдал, шийдэмгий зан нь бүх хүнийг байлдан дагуулсан” гэжээ. Тэд 11 настай хүүг “шөнийн баатар” хэмээн өргөмжилжээ.

Харин тус мэдээллийг CNN агентлаг бие даан шалгаж чадаагүй талаараа дурдсан байна. Сонирхуулахад, хоёрдугаар сарын 24-нөөс хойш 1,2 сая гаруй дүрвэгч Украиныг орхин гарсан гэж НҮБ-аас мэдэгдсэн. Дүрэвсэн хүмүүсийн дийлэнх нь Польш руу нэвтэрсэн бол, бусад нь Унгар, Словак, Молдав, Румын зэрэг улс руу явсан гэж буй.

Эх сурвалж: CNN