Жүжигчин Г.Ундармаад Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртээлээ

Жүжигчин Г.Ундармаад Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртээлээ

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан салбартаа олон жил үр бүтээлтэй ажиллаж, онцгой амжилт гарган эх орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй эрхмүүдэд өнөөдөр Ерөнхийлөгч төрийн одон медаль хүртээж байна.

Тухайлбал, өнөөдөр Ufilm уран бүтээлийн нэгдлийн захирал, жүжигчин Г.Ундармаад Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн цол олголоо.

Жүжигчин Г.Ундармаа нь Монголын хошин урлаг, кино урлагийн салбарт түүчээлж яваа уран бүтээлч бөгөөд хүмүүнлэгийн үйлстэн, шилдэг продюсер билээ.

Тэрбээр 1997 онд хошин урлагт хөл тавьсан бөгөөд 2000 - 2013 онд "Шинэ үе" продакшнд жүжигчнээр ажиллаж байв.