Алла Пугачева ОХУ-аас дүрвээгүй, “эмчилгээ хийлгэхээр гадаад руу явсан” гэжээ

Алла Пугачева ОХУ-аас дүрвээгүй, “эмчилгээ хийлгэхээр гадаад руу явсан” гэжээ

Украины түрэмгийлэлтэй холбоотой ОХУ-д барууны орнууд эдийн засгийн хориг тавьж эхэлснээр тус улсын дотоодын зах зээл нь хүндхэн сорилттой тулгараад байна. Улмаар Оросын нөлөө бүхий эрхмүүд эх орноосоо дүрвэж эхэлсэн талаарх мэдээллүүд гараад байгаа юм.

Тухайлбал, алдарт дуучин Алла Пугачеваг эх орноосоо дүрвэсэн талаар санваартан Андрей Ткачев ярьсан нь нэлээдгүй шуугиан тарьжээ. Түүний мэдэгдлийн дараа цахим сүлжээнд маш олон хүн Алла Пугачеваг эх орноосоо урвасан гэж шүүмжилж байсан юм. Тэгвэл дуучин бүсгүй өөрийн инстаграмм хуудаснаа уг мэдээллийг үгүйсгэжээ. Тэрбээр “Амралт, эмчилгээ зэргийг эх орноосоо дүрвэсэн гэж хэлж болохгүй. Чи эрт баярлаж байна Андрюша. Би буцаж очоод танай сүмд чиний төлөө залбирах болно” гэсэн байна. 

Эх сурвалж: M24