Найруулагч М.Батболдыг Ф.М. Достоевскийн медалиар шагнана

Найруулагч М.Батболдыг Ф.М. Достоевскийн медалиар шагнана

“Орфей” театрын найруулагч Мягмарнарангийн Батболдыг “Агуу зохиолч Ф.М. Достоевскийн медаль”-аар шагнахаар болжээ.

Тодруулбал, ОХУ-ын Соёлын яамнаас их зохиолчийн мэндэлсний 200 жилийн ойг тохиолдуулан гаргасан “Великий русский писатель Ф.М. Достоевский 1821-2021” гэх медалийг улс орондоо Ф.М. Достоевскийн өвийг түгээн дэлгэрүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан хүмүүст хүртээж байгаа бөгөөд түүний мэндэлсний 200 жилийн ойг тохиолдуулан романаас нь сэдэвлэсэн “Гэм зэм” жүжгийг найруулан тавьсан тул медалиар шагнаж байгаа аж.