Өнөөдөр “Дэлхийн мисс-2021” тэмцээний финалын шат эхэлж, А.Бөртэ-Үжин эх орноо төлөөлөн өрсөлдөнө

Өнөөдөр “Дэлхийн мисс-2021” тэмцээний финалын шат эхэлж, А.Бөртэ-Үжин эх орноо төлөөлөн өрсөлдөнө

Цар тахлын улмаас хойшилсон “Дэлхийн мисс-2021” тэмцээний финалын шат өнөөдөр/2021.03.16/ Пуэрто Рикогийн нийслэл Сан Хуаны цэнгэлдэх хүрээлэнд болно. Тэмцээнийг  Монголын цагаар гуравдугаар сарын 17-ны 08:00 цагт MNC телевиз шууд дамжуулах болно: 

Тус тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох Үндэсний ялагч миссээр А.Бөртэ-Үжин тодорсон билээ. Тэрбээр “Авьяаслаг мисс” шалгаруулалтад тэргүүлж, “Дэлхийн мисс-2021” тэмцээний хагас шигшээд шалгарсан юм.